АХБ Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид, Зүүн Азийн газрын захирал Жэймс Линч тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Сангийн сайд коронавируст халдвар (КОВИД-19)-ын  цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газарт АХБ-аас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цар тахлыг даван туулахад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх гэсэн хоёр фронт дээр Засгийн газар шаардлагатай бодлогын арга хэмжээг авч ажиллаж байгаа ба цаашид КОВИД-19 цар тахлыг даван туулахад АХБ-ны дэмжлэг, хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалах, сэргээх, төсвийн … Continue reading АХБ Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв